Засаг даргын тамгын газар

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Төр иргэний харилцааг ил тод, нээлттэй болгож иргэд олон нийтийн санал санаачлаганд тулгуурлан төрийн бодлогыг шударгаар хэрэгжүүлнэ.

Алсын хараа: 

Хууль ёсыг дээдэлсэн, хариуцлагатай, нутгийн хөгжил дэвшилд манлайлагч байж мэдлэг чадварт суурилсан нутгийн захиргааны байгууллага байна.

Бидний уриа:

Амжилт өөд хамтдаа тэмүүлгээе!

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА

Нутгийн удирдлагын зохион байгуулалт:

“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэсэн үндсэн хуулийн заалтын дагуу тус сумын нутгийн удирдлага дараах бүтэцтэйгээрээ үйл ажиллагаа явуулж байна. Өлзийт сумын нутгийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, орон нутгийн төрийн удирдлагын тогтсон журмын дагуу Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газар, багийн Засаг дарга гэсэн бүтэцтэй.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР нь: 1992 онд шинэ Үндсэн хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбогдон засаг даргын Тамгын газар болон сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга гэсэн шинэ нэр томъёо гарч, анхны Засаг даргаар Ц.Банди, анхны ЗДТГ-ын даргаар Д.Алтанхуяг нар ажиллаж байлаа. Орон нутгийн хурал байгуулагдан, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид сонгогдон улмаар сумын Засаг даргыг нэр дэвшүүлж, аймгийн Засаг дарга батламжлан ажиллах болсноор

Сумын Засаг даргаар:

1992-1994 онд Ц.Банди

1994-1996 онд Д.Жадамба

1996-2000 онд Б.Энхбат

2000-2004 онд Ц.Самбуу

2004-2012 онд Ё.Рэнцэндорж

2012-2016 онд Б.Баярхүү

2016-2020 онд Ё.Рэнцэндорж

2020 оноос Ж.Пүрэвсүрэн нар ажиллаж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэсэн заалтын дагуу тус сумын нутгийн удирдлага нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын газар, Багийн Засаг дарга гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Засаг даргын ажлын алба:

Цагдаа, Татвар, Нийгмийн даатгал, цаг уур, нийгмийн ажилтан, Байгаль хамгаалагч зэрэг Засаг даргын дэргэдэх босоо удирдлагатай албадаас гадна Засаг даргын Тамгын газарт: Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, Төрийн захиргааны ажилтан, БОХ-ын улсын байцаагч, Төрийн сангийн төлөөлөгч, нягтлан бодогч, Нийгмийн бодлогын мэргэжилтэнэ, Газрын даамал, Мал эмнэлэг үржлийн тасаг, Хүнс хөдөө аж ахуйн хяналтын улсын байцаагч, мал зүйч, газар тариалан жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан ажилтан, бичиг хэргийн ажилтан, жолооч, үйлчлэгч зэрэг 15 орон тоотойгоор Засгийн газрын болон аймаг, сумын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, сум орны нийгэм эдийн засаг, байгаль орчныг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна.