Түүхэн замнал
Өлзийт сум үүсэн байгуулагдсан нь
Ахмад түүхч Ц.Насанбалжир, Ч.Шоовдор нар өөрсдийн бүтээлдээ, 1931 онд Өвөрхангай аймаг байгуулагдсан тухай өгүүлээд шинэ тутам байгуулагдан 31 сумын дотор Өлзийт сум хэмээн бичсэн байдаг.
Харин Ц.Содномдагва гуай бээр… “Цэцэрлэг мандал уулын аймгийн өлзийт уулын хошуунаас 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдөр БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдын 5 дугаар тогтоолоор байгууулсан
Улсын бэлтгэлд хонины уртын ноос 1,3 тнн, ямааны хялгас 0,7 тнн, бодын хөөвөр 2.4 тнн, бодын хялгас 1,1 тонныг тус тус тушааж байжээ. 1946 онд Улсын хоршооны хашаанд Улаан булан нэртэйгээр соёлын төв байгуулагдсан байна. 1948 оны эхээр Өлзийт суманд нэгдэл бий болох эхлэл тавигдсан бөгөөд 3 дугаар багийн малчин Я.Ёндон, намын гишүүн Аюурзана, мадлчин Жог, Дуламсүрэн нар хамтран мал маллах, хашаа саравч барих, өвс хадлан хадах, жин тээх зэргээр энгийн нөхөрлөлийн хэлбэрээр хамтран ажиллаж эхэлжээ. 1950 оны 04 дүгээр сарын 22-нд нэглээ албан ёсоор байгуулах анхдугаар хурлаар Я.Ёндон, Н.Аюурзана, Жог, Дуламсүрэн нарын санаачлагаар Их уул хэмээх газар хийж 17 хүний бүрэлдэхүүнтэй “Оч” хэмээх нэгдэлийг байгуулсан байна. Засаг Захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт хийж 7 багийг татан буулгаж, Сангийн далай 1-р бригад, Гуулингийн 2 дугаар бригад гэсэн 2 бригадтай болжээ. 1950 онд эмчийн орон тоог нэмэгдүүлж, малын бага эмчээс гадна, орон тооны бус 5 санитарч, мал сүргийг эрүүлжүүлэх ажилд мэдэгдэхүйц ахиц гарсан байна. 1959 онд сумын төв сангийн далайд сууурьшин сумын захиргаа, бага сургууль, хүн эмнэлгийн бага эмчийн салбар, мал эмнэлгийн тасаг улсын хоршоо бүхий сумын төв болон төлөвшжээ. 1960 онд “Оч” нэгдлийн төсөв хөрөнгөөр улирлын чанартайгаар 15 хүүхдийн орон тоо бүхий хүүхдийн цэцэрлэг байгуулагдсан. 1973 оноос сумын бага сургуулийг 8 жилийн сургалттай дунд сургууль болгон өрөгжүүлж 400 сурагч хичээллэх хичээлийн байр, 110 хүүхдийн дотуур байртай, спорт заалтай болж, нийт 16 багш ажиллах болжээ. 1976 онд Сумын төв сангийн далайгаас усанд автах магадлал өндөр гэсэн үндэслэлээр одоо оршин буй Хүйсийн голд нүүн ирж төвлөрөхөд Улсын санхүүжилтээр сумын төвийн байгууллага болох Захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, мал эмнэлэг, соёлын төв, худалдаа бэлтгэл анги зэрэг байгууллагын барилга баригдаж ашиглалтад орсон. Энэ жилүүдэд Өлзийт сумын сум нэгдлтийн даргаар 1955-1959 онд Б.Вандансэнгэ, 1960-1963 онд Мижиддорж, 1964-1965 онд Түвдэндорж, 1965-1966 онд Нороврэнцэн, 1967-1968 онд Рэнжав, 1969-1972 онд Пунцагнамжил, 1972-1980 онд Р.Хүрэлбаатар, 1980-1986 онд Доржпүрэв, 1986-1991 онд Ч.Ёндонноров нар ажиллаж байжээ. 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталсан Анхдугаар Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Монгол Улсын , Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид өөрчлөлт хийж аймаг, сум багйин зохион байгуулалтанд оруулжээ. Ийн Өлзийт сум Борхошууны 1, Агуйтын 2, Яргайтын 3, Гуулингийн 4 дүгээр баг гэсэн 4 багтай болжээ.