АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ ЭЭЖҮҮДИЙН АНХААРАЛД
“Алдарт эх”-ийн I, II дугаар одонг шинээр авах эхчүүдийн анхааралд: Одон авах эхийн бага хүүхэд нь 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 1 нас хүрсэн байх шаардлагатай. Материал хүлээн авах хугацаа 2026 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 25-ний өдөр хүртэл Бүрдүүлэх материал -Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар -Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ -Насанд хүрсэн хүүхдүүдийн: Төрсний гэрчилгээ Иргэний үнэмлэхийн хуулбар -0–3 насны хүүхэд үрчилж авсан бол: Үрчлэлтийн гэрчилгээний хуулбар ⚠️ 0–3 насанд нь бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулахыг хүссэн анкет -Өргөдөл -I зэргийн одон авах эх нь II зэргийн одонгийн хуулбарыг заавал хавсаргана -Иргэний үнэмлэх дээрх хаягаа солиулаагүй бол оршин суугаа хаягийн лавлагаа -1–16 насны хүүхдүүдийн “эрүүл бойжиж буй” тодорхойлолт /Багийн дарга/ Мөн хүүхэд нэг болон түүнээс дээш настай байхдаа нас барсан бол одонгийн болзол хангана. /нас барсны гэрчилгээний хуулбар эсхүл түүний лавлагаа/ 📌 Материалыг сумын хууль, эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ үү ☎️89185854