Жил бүр уламжлал болон явагддаг сумын Аварга шалгаруулах
“Хадаг харваа” – ны тэмцээн амжилттай явагдаж өндөрлөв. Энэхүү харваан тэмцээнийг 2025 оны Аварга МУ-н хошой мэргэн Ж.Лхагвасүрэн ивээн тэтгэн зохион байгууллаа. Тус харваанд 6 багийн 48 харваач онч мэргэнээ сорин өрсөлдсөнөөс

1-р байр МУ-н хошой мэргэн Ж.Лхагвасүрэн ахлагчтай баг

2-р байр МУ-н хошой мэргэн Н.Мягмардорж ахлагчтай баг

3-р байр МУГарамгай мэргэн Э.Ган-Эрдэнэ ахлагчтай баг.
Хувийн цуваа харваанд

1-р байр МУ-н хошой мэргэн Н.Мягмардорж шалгарч шилжин явах Хадаг, цомын эзэн болов.

2-р байр АГМэргэн И.Баяржавхлан

3-р байр АГМэргэн Н.Ганбаатар нар шалгарлаа.
Мөн энэхүү тэмцээний үеэр өсвөрийн харваачдын дунд Цуваа харвааны тэмцээн зохион байгуулагдав.

1-р байр өсвөрийн харваач Г.Оюутсан

2-р байр өсвөрийн харваач Ч.Баярхүү

3-р байр өсвөрийн харваач Д.Амарсайхан нар бусдыгаа манлайллаа.

Сүрээр дарагч хэмээх Гал Морин жилийн Хадаг харвааг зохион байгуулсан МУ-н мэргэн Ж.Лхагвасүрэн болон хүрэлцэн ирж оролцсон Б.Баярхүү тэргүүнтэй
“Жавхлант мэргэ” Үндэсний шагайн харваан зөвлөлийн бүх харваачиддаа баяр хүргэе. Хараа хурц, Оноо мэргэн, уухай цээл байх болтугай.