ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРЭМЖИЛЬЕ!

 ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРЭМЖИЛЬЕ!

Залилах гэмт хэрэг гэж юу вэ? Залилах гэмт хэрэг нь бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахыг хэлнэ.