АВТОТЭЭВЭР ЭЗЭМШИГЧ ИРГЭДИЙН АНХААРАЛД

 АВТОТЭЭВЭР ЭЗЭМШИГЧ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Автотээврийн үзлэг оношилгоо 2026 оны 06 сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул идэвхтэй хамрагдана уу.
Иргэн та өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нь ашиглах боломжгүй болсон эсвэл бусдад худалдсан, бэлэглэсэн боловч шилжилт хөдөлгөөн, хасалтын бүртгэл хийлгээгүй, өөрийн эзэмшлээс хасуулаагүй бол авто тээврийн хэрэгслийн татвар, торгууль таны нэр дээр хуримтлагдахыг анхаарна уу.
 Техникийн үзлэгт орохдоо:
1.Татвар төлсөн байх
2.Торгууль төлсөн байх
3.Даатгал хийлгэсэн байх
4.Тээврийн хэрэгслээ бэлтгэж ирэх‼️
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй иргэд яаралтай төлнө үү