Өлзийт сумын Засаг даргын Тамгын Газар нь Хоршоог хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хоршоо, жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийн төслийг 2026 оны 09 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 10 дүгээр сарын 15-ний өдрийн 18:00 цаг хүртэлх хугацаанд цаасан хэлбэрээр хүлээн авна.

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

Төслийн товч агуулга;

Хуулийн этгээдийн нэр;

Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;

Хуулийн этгээдийн албан ёсны хаяг;

Төсөл хэрэгжих байршил.

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;

Түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

Үйлдвэрлэлийн хүчин чадал;

Хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.

Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

Даргын иргэний үнэмлэхийн хуулбар;

Бүтэц, орон тоо;

Ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;

Шинээр бий болгох болон хадгалах ажлын байрны тоо.
Төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:

Зээлийн хүсэлт;

Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

Хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);

Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа;

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх;

Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, дэлгэрэнгүй лавлагаа;

Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

Сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;

Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад төсөл илгээх сүүлийн өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;

Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;

Төлсөн татварын хэмжээ болон төсөл илгээх сүүлийн өдрийн байдлаар татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

Тухайн төсөл болон зээлдэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, холбогдох төрийн байгууллагаас мэдээлэл авах, цуглуулах, ашиглахыг зөвшөөрсөн тухай мэдэгдэл;

Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.
Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ бүрэн хариуцна.
Утас: 86064449