БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН ХУРАЛДАВ.
2023.11.08,09
Яргайт 3 дугаар баг  Гуулингийн 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурал хуралдав.
Хуралд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ё.Рэнцэндорж, Төлөөлөгч Н.Цэдэвсүрэн, сумын Засаг дарга Ж.Пүрэвсүрэн, Засаг даргын орлогч Ц.Дэмбэрэлхүү, Багийн Засаг дарга Л.Намдаг, Татварын Улсын байцаагч О.Лхагвасүрэн, Нийгмийн даатгалын байцаагч Э.Долгормаа, Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Л.Мягмар, ЕБС-ийн сургалтын менежер С.Баярмаа, ЭМТ-ийн эмч П.Жумдаан нар иргэдэд мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, хариулт өглөө.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1.Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны ажлын тайлан
2.Эрүүл мэндийн төвийн тайлан
3.2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай
4.Төлөөлөгч нарын хурлын ирц, иргэд сонгогчидтой ажилсан байдал
5.Суманд 2023 онд ОНХСан болон улс аймгийн төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтын талаар хийгдсэн ажлын тайлангийн тухай.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Засаг даргын тамгын газар