МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЖ БАЙНА.

ИРГЭДИЙН АНХААРАЛД !!!
МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЖ БАЙНА.
Малын сэг зэм устгаж байгаатай холбогдуулан малчид иргэд та бүхэн өөрсдийн малын бэлчээрт байгаа сэг зэмийг 1-р баг, 4-р багийн малчид 4 замын хойно байрлах замын карьерын ухсан нүхэн дотор нь авч ирж хаяна уу!!! 2-р баг, 3-багийн малчид сумын төв хогийн цэг дотор тусгайлан заасан газарт авч ирж хаяна уу!!!
ТУХАЙН НҮХЭНД ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ БУЛЖ УСТГАХ БОЛНО…
Төвлөрсөн хогийн цэгийн гадна болон зориулалтын бус газарт малын сэг зэм, хаясан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
# ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ.
41.13 хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ноогдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум дүүргийн засаг дарга мөнгөн урамшуулал олгоно.
– Нийтийн эдэлбэр газар болон ногоон бүсэд хог хаягдал, хаясан иргэн, аж ахуйн нэгжийн зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник тоног төхөөрөмжийг хурааж зөрчил гаргасан хүнийг нэг сая төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авна.
-Зөрчлийн тухай хуулийн 6.1.8 Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно…
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР