Малчид иргэдийн анхааралд
2023 оны 04 дүгээр сарын 17,18 өдрүүдэд Борхошуу 1-р баг Борх, Сонор, Жороо, Бээлийн хүрээ, Сангийн далай урд тал Агуйт 2-р багийн Сангийн далайн зүүн тал, Таван толгой, Дэл толгой Яргайт 3-р багийн Хөтөл нуур, Хүүш, Зүүн яргайт, Дунд яргайт Гуулин 4-р багийн Салаа, Хооронд нутаг дэвсгэрт оготно устгал буюу бактержуулсан будаа цацах ажил хийгдэж байна.
Иймд тухай нэр заагдсан нутаг дэвсгэрт бактержуулсан будаа цацсанаас хойш 21 хоногийн хугацаанд мал бэлчээхгүй, оруулахгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
Сумын онцгой комисс