Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан архив албан хэргийн ажилтнуудын Анхдугаар чуулган
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан архив албан хэргийн ажилтнуудын Анхдугаар чуулган 2022 оны 11 сарын 17-ны өдөр төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус чуулганд Өвөрхангай аймгийн Төрийн Архивын дарга Ц.Нэргүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын Бичиг хэргийн эрхлэгч Л.Долгормаа, Төрийн архивын сан хөмрөгч Б.Сонинбаяр, Эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтан Энхтайван, Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч М.Цэрэнханд нар оролцлоо.