“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”

 “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”

2026.04.29

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”  зохион байгуулагдлаа.
📌Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж өндөрлөлөө.
📌Тус өдөрлөгөөр иргэдэд дараах мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг үзүүллээ.
✅Нийгмийн даатгалын үйлчилгээ
✅Архивын лавлагаа, мэдээлэл
✅Улсын бүртгэлийн үйлчилгээ
✅Хууль эрх зүйн үйлчилгээ
✅Цагдаагийн хэсгийн үйл ажиллагаа, зөвлөмж мэдээлэл
✅Хүүхэд, гэр бүлийн чиглэлийн зөвлөгөө мэдээлэл
✅Мөн цагдаагийн алба хаагчид тусгай хэрэгслээ иргэдэд танилцуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн гарын авлага, сэрэмжлүүлэг материалыг иргэдэд тараан хүргэлээ.
👩‍⚕️🚭Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Б.Гандолгор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Электрон тамхины хор нөлөө” сэдвээр сургалт мэдээлэл зохион байгуулж, өсвөр үеийнхэнд эрүүл зөв дадал хэвшлийн талаар үнэт зөвлөгөө өглөө.
😃Өдөрлөгийн үеээр “Инээмсэглэдэг гэр бүл” нөлөөллийн төслийн санаачлагч, Smile Hub Mongolia-ийн үүсгэн байгуулагч М.Лханаа, Г.Дашням нар төслийн үйл ажиллагаа, зорилго чиглэлийг иргэдэд танилцуулан, гэр бүлийн эерэг харилцаа, хамтын хөгжлийн талаар мэдээлэл хүргэв.
👩‍🏫Мөн урилгаар оролцсон лектор Э.Тунгалаг “Хувь хүний хөгжил ба эерэг харилцаа” сэдэвт хамтарсан сургалтыг зохион байгуулж, оролцогчдод урам зориг, шинэ мэдлэг мэдээлэл олголоо.
📌Сумын Соёлын төвтэй хамтран 2 төрлийн хөгжөөнт тоглоом зохиож байр эзлүүлэн шагнаж урамшуулав.
📌Энэхүү өдөрлөг нь төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулахын зэрэгцээ иргэдэд хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн, үр дүнтэй арга хэмжээ боллоо.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна. Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.