МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД ‼️‼️‼️

 МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД ‼️‼️‼️

Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Алтай сум, Ховд аймгийн Булган суманд мал, амьтны гоц халдварт ШҮЛХИЙ өвчний SAT-1 хэвшил оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Иймд малчид, иргэд та бүхэн: 📌 Өвчний голомттой аймаг, сум руу зорчихгүй байх 📌 Малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл хийхгүй байх 📌 Мал, амьтны худалдаа, тээвэрлэлтийг түр хязгаарлах 📌 Малын хашаа хороо, тээврийн хэрэгслийг тогтмол ариутгаж халдваргүйжүүлэх 📌 Малын ам, хэл, туурай, хөхөнд шарх, цэврүү, шүлс гоожих зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд тогтмол хяналт тавих 📌 Сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна. ⚠️ Шүлхий өвчин нь маш хурдан халдварладаг тул иргэн бүр хариуцлагатай байж, био аюулгүй байдлаа чанд мөрдөнө үү