Малчдын зөвлөгөөн

Малчдын зөвлөгөөн болов.
2026 оны 10сарын 13ны билэгт сайн өдөр малчдын зөвлөгөөнөө зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд аймгийн ХААхуйн газрын дарга Ганхуяг, аймгийн мал эмнэлэгийн газар, аймгийн ИТХ-н төлөөлөгч
П.Пунсалмаа, аймгийн ИТХн ажилтан Сайнбилэг, Өлзийт сумын удирдлагууд, ЗДТГазрын хамт олон,сэтгүүлч, цаг уурч
СГЗ Д.Шагдарсүрэн 4 багийн малчид нийлсэн 200 гаруй хүн оролцов.
Энэ үеэр албаны хүмүүс мэдээлэл хийж малчдын санал хүсэлтийг сонсож сонирхсон асуултанд нь хариулж харилцан санал бодлоо солилцов.
Мөн малчдын зөвлөгөөний үеэр 4 багийн хооронд урлаг, спортын уралдаан тэмцээнүүд зохиогдсоноос багийн нийт дүнгээр
🥇🥈🥉
🥇1-р байр Ц.Доржсэмбэ даргатай Борхошуу 1-р багийн хамт олон.
🥈 2-р байр Н.Цэрэнтогтох даргатай 4-р багийн хамт олон.
🥉3-р байр Ж.Пүрэвсүрэн даргатай 2-р багийн хамт олон.
Тусгай байрыг Л.Намдаг даргатай 3-р багийн хамт олон тус тус эзлэв. Мөн энэ үеийн сонирхолтой нэг хэсэг нь азын сугалаа байлаа.
👏 Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Нийт албаны хүмүүс, малчид, ивээн тэтгэж оролцсон бизнесмен Т.Ганхуяг, Ж.Мишигдорж, Илч кассандра компанийн захирал Долгорсүрэн мөн малчдаа амжилттай зохион байгуулж оролцсон багийн дарга нар болон идэвх зүтгэл гаргаж зохион байгуулсан сумын ЗДТГ, ИТХ-н нийт хамт олондоо баярлалаа. Та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе