<

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2023 оныг “ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ” болгон зарласан.
Хүнсний аюулгүй байдлыг хангах, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийг чадавхжуулах, зөв дадлыг хэвшүүлэх, үүнд орон нутгаас дэмжлэг үзүүлэх нь зорилтот жилийн гол зорилго юм.
Хүнс хөдөө аж ахуйн газраас зорилтот жилийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах, иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор сумдад зорилтот жилийн нээлтийн арга хэмжээ болон тариаланчдын зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж, зорилтот жилийн төлөвлөгөө, хаврын тариалалтын бэлтгэл ажил, 2023 онд газар тариалангийн чиглэлээр олгох хөнгөлөлттэй зээл, хөтөлбөр, газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлийн талаар мэдээлэл танилцуулж, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөгөөр ханган ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд Өлзийт сум 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн нээлт болон тариаланчдын зөвлөгөөнөө зохион байгууллаа. (1) Facebook