ӨЛЗИЙТ СУМЫН 1,2,3 4 ДҮГЭЭР БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БЭЛЧЭЭРИЙН ХӨНӨӨЛТ МЭРЭГЧ АМЬТАНТАЙ МИКРОБИОЛОГИЙН АРГААР ТЭМЦЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН
Сумын Засаг даргын 2023 оны 04-р сарын 06-ны өдрийн А/30 захримжаар ажлын хэсэг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Сумын Засаг даргын баталсан “Бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготно устгалын ажлыг зохион байгуулах удирдамж”-ийн дагуу Борхошуу 1-р багт оготно устгалын талбай 700 га ,Яргайт 3-р багт 700 га, Гуулин 4-р багийн нутаг дэвсгэрт 700 га талбайд тус бүр нийт 2800 га бэлчээрийн талбайд 4.2 тн будааг бэлчээрийн талбайд огтоно ихээр тархсан талбайд гар аргаар цацаж микробиологийн аргаар устгал хийсэн.
Сумын Байгаль орчны хамгаалах сангаас 18.0 сая төгрөгийн үнэ бүхий 4.2 тн бактержуулсан будаа авч үлийн цагаан огтоно устгалын ажлыг гүйцэтгэв. Сумын Засаг даргын баталсан удирдамжинд төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж шаадагдах бензин шатуун ажиллагсадын ажлын хөлс хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэгслэл хоол хүнсний материалын зардлыг сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хамгаалах сангаас 2000000 ( Хоёр сая ) төгрөгөөр санхүүжүүлсэн болно.
Огтоно устгалын ажлыг 2023 оны 04-р сарын 17, 18 – ны өдрүүдэд 2-р багийн нутагт Сангийн далай зүүн тал, таван толгой, дэл толгой 3-р багийн нутаг Хөтөл нуур, Хүүш, Дунд яргайт 4-р багийн нутаг дэвсгэрт Салаа, Хооронд мөн 2023 оны 04-р сарын 22, 23 – ны өдрүүдэд Борхошуу 1 дүгээр багийн нутаг Борх, Сонор, Жороо, Бээлийн хүрээ, Далай урд тал зэрэг газруудыг хамруулан бактержуулсан будаа цацсан.
ажил эхлэхээс өмнө болон ажлын явцад бактержуулсан будаа цацах талбайд байрлаж өвөлжиж хаваржиж байгаа 35 өрх малчинд албан мэдэгдэл өгч айл өрх малыг бактержуулсан будаа цацах талбайгаас маллаа оруулахгүй байх арга хэмжээ авсан.
Ажлын явцад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэглэмийг сахиж маск бээлий нүдний шил ариутгагч саван санитол мөн хордлого тайлах сүү нормийн дагуу өгч ажилласан.
Огтоно устгалын ажлын дараа ажиллагсадын хэрэгслэсэн хувцас хэрэгслэл бактержуулсан будааны шуудай зэргийг шатааж устгасан байна.
Ажлын явц гүйцэтгэлийг ажлын хэсгийн ахлагч газар дээр нь баг бүрт 1 хяналтын цэг сонгон хяналтын ажил хийж дүгнэлтээр микробиологийн аргаар үлийн цагаан огтоно устгалын ажлыг 87 хувийн үр дүнтэй гэж дүгнэв.