ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМАНД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2023 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Өлзийт сумын Засаг Даргын 2023 оны 04 дугаар сарын 19 өдрийн А/34 дугаар Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай захирамжийг үндэслэн:
⮚ Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвийн зориулалттай 0.09га газар
ДУУДЛАГА ХУДАЛДАА 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 17:00 цагийн хооронд цахимаар явагдана.
Дуудлага худалдааг ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ, ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ЖУРАМ /Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт/-ын дагуу явуулна.
Оролцогчид 2023 оны 05 дугаар сарын 15-ны 09:00 цагаас 05 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цаг хүртэл газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтад бүртгүүлнэ үү.
– Оролцогчид дуудаж буй газрын анхны үнийн 10% болох …. төгрөгийг 100100029002 /Өвөрхангай аймгийн ГХБХБГазар/ тоот дансанд,
– Оролцогчийн Улсийн тэмдэгтийн хураамжийг / itax.mta.mn хаягийн Төлбөрийн даалгавар цэс / -ээр үүсгэж Өлзийт сумын ЗДТГ-ын 100100800941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаасан байх.
– Жич: Гүйлгээний утган дээр: Цахим системээс дуудлага худалдааны кодтой зааварын дагуу бичих
Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4. Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.
Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн сумын газрын даамал дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил , хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж”-www.mle.mn ” вэб сайт болон 99947485 утсаар лавлана уу.
ӨЛЗИЙТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР