Сумын түүхт 90 жилийн ой 2022 оны 7 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд болно.

 Сумын түүхт 90 жилийн ой 2022 оны 7 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд болно.
Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар , Улаанбаатарт хот болон Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл хамтран сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг 7-р сарын 11,12-ны өдрүүдэд тэмдэглэхээр тодорхой ажил төлөвлөөд эрчимтэй ажиллаж байна. Ойг угтаж сумын төвд Сангийн сайд С.Довчингийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил хийгдэж байна.
Сумын 90 жилийн ойтой холбогдуулан 5 сарын эхээр Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй сумын ИТХ-ын төлөөлөгчид, Сумын Засаг дарга болон бусад албаны хүмүүс уулзалт хийж зарим нэгэн ажил дээр тодорхой шийдэлд хүрсэн. Сумын уугуул иргэн Цэмбэлдоржийн үр хүүхдүүд Баяржавхлан ХХК-ны захирал Ц.Мэндбаяр 15,0 сая төгрөгийг хандивласан. Ойн арга хэмжээний үеэр Ц. Мэндбаяр нутгийн буурлууддаа гарын бэлэг өгөх. Мөн тус сумын уугуул иргэн Сугаржавын хүү УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны дарга С. Далхаасүрэн 15,0 сая төгрөг, Монгол улсын гавъяат эдийн засагч Банзарын Сүхбаатар иж бүрэн таван ханатай гэр хандивлаж мөн 8 ханатай ёслолын гэрийг бариулж туслахаа илэрхийлсэн байна.
Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл 15,0 сая төргөг хандивласан байна.
✅Монгол Улсын аварга малчин, Алтан унаганы эзэн, Болоогийн Эрдэнэдалай түүний ах Өвөрхангай аймаг дахь Нутгийн зөвлөлийн дарга Осорын Лхагвасүрэн нар ах дүүсээрээ Азарга насны морины бай шагналыг 9,0 сая төгрөгөөр байлж ойн арга хэмжээндээ хүндэтгэл үзүүлэхээр болоод байгаа билээ.
✅Монгол Улсын аварга малчин Бат-Өлзийн Ганболд Их насны морины байг аав Бат-Өлзий болон ах дүүсийн хамт 9,0 сая төгрөгөөр.
✅Монгол Улсын аварга малчин Шинэнгийн Тогтохбаатар, аав Шинэн болон ах дүүсийн хамт Соёолон насны морины бай шагналыг 9,0 сая төгрөгөөр.
✅Сумын төсөвт байгууллагууд Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Сургуулийн өмнөх боловсрлын байгууллагуудын ажилтан албан хаагчид 2 өдрийн цалингаа сумын 90 жилийн ойд зориулан хандивлан дансанд төвлөрүүлээд байна.
90 жилийн ойг,7 сарын 11,12-ны өдөр
Дээл хувцасныхаа дээдийг өмсөж ,
Дэлт хүлгийнхээ сайныг унаж ,
Дэнж хотойтол баясан , өнгөрсөн цаг үеэ мялааж , золгох он жилүүдээ угтах нь бүхний баясгалан буюу.
✅Иймд хандив тусламжийн мөнгөө яаравчлан хуримтлуулж сан хөмрөгөө бүрдүүлэх нь чухал болж байна.
✅Өлзийт нутгийн уугуул иргэд , ажиллаж амьдарч буй иргэд өөрсдийн боломжийн хэрээр хандив өргөхөө илэрхийлсээр байна.
Ойн арга хэмжээг зохион байгуулах комисс хуралдан ХААН банкны 5️⃣5️⃣5️⃣0️⃣1️⃣3️⃣3️⃣5️⃣1️⃣6️⃣ дансаар хандивын мөнгийг төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Тус сумын уугуул, суугуул иргэд та бүхнийг 90 жилийн ойн арга хэмжээнд зориулан хандив өргөхийг уриалж байна.
Нутгийн зон олонтойгоо баяр наадмын алаг торгон дэвжээндээ
баяртайгаар учран золгоцгооё.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС