Отрын малчиддаараа тойролт хийгээд ирлээ
2023 оны 4 дүгээр сарын 10-17 хооронд Сумын Засаг дарга
Ж. Пүрэвсүрэн, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г. Янжмаа, Нийгмийн даатгалын байцаагч Э. Долгормаа, Эрүүл мэндийн төвийн Лаборант Т. Чимэддулам, ЗДТГазарын Жолооч М.Цэрэннамжил нарын ажлын хэсэг Булган аймгийн Рашаант, Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Төв аймгийн Цээл, Заамар, Жаргалант сумдад оторлож яваа 70 гаруй малчин өрхийн 140 иргэдтэй уулзаж төрийн ажил үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламжыг үзүүлэн хаваржилтын байдалтай танилцаж ажиллаа.