ОПЕРАТОРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

 

Тус сумын Засаг даргын Тамгын газраас 2022 оны 4 сарын 25-наас эхлэн иргэдэд

“E-Mongolia” төрийн цахим үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Уг үйлчилгээг Архив бичиг хэргийн ажилтан М.Цэрэнханд хариуцан ажиллаж байна.  Уг үйлчилгээгээр 94 төрлийн лавлагаа тодорхойлолтоос 4, 5 дугаар сард нийт 42 лавлагаа тодорхойлолт гаргаж үйлчилсэн байна.

Уг үйлчилгээг хамгийн их авч байгаа лавлагаа тодорхойлолтод  :

-Иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт

-Иргэний үнэмлэхийн лавлагаа

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт

-Гэрлэлтийн лавлагаа

-Монгол банкны зээлийн лавлагаа зэрэг үйлчилгээг голчлон авч үйлчлүүлж байна.

Архив бичиг хэргийн ажилтан М.Цэрэнханд