ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОЛОН-УЛСЫН-ГЭР-БҮЛИЙН-ӨДӨР
“Олон улсын гэр бүлийн өдөр”-т зориулсан өдөрлөг, арга хэмжээ сумын Засаг дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, албан байгууллагуудын дэргэдэх Эцэг,эхийн зөвлөлүүдийн санаачилгаар Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтнүүдтэй хамтран дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нэг. Сумын шилдэг өрхүүдийг шалгаруулж алдаршууллаа.
- Хүүхдээ үлгэр жишээ өсгөн хүмүүжүүлж буй гэр бүл – Яргайтын 3 дугаар багийн иргэн Д.Сосор
- Соёлч гэр бүлээр-Агуйтын 2 дугаар багийн иргэн Б.Баярхүү
- Бүтээлч гэр бүл- Агуйтын 2 дугаар багийн иргэн О. Ганболд
- Спортлог гэр бүл-Агуйтын 2 дугаар багийн иргэн Э.Энхбаяр
- Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүл -Яргайтын 3 дугаар багийн иргэн Ч.Жамсранжав нар шалгарсан байна.
Хоёр. “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Төрийн албан хаагч Малчин залуучуудын төлөөллүүдэд Тэгш боломжийн төлөө залуучуудын манлайлал мөн Угийн бичиг хөтлөх, Хүүхэд хүмүүжлийн эерэг арга зэрэг сэдвүүдээр Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн нар сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа.
Гурав. Гэр бүл, залуучуудын дунд 2 төрлийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж , 1-р байранд 3 дугаар багийн залуу малчин Ч.Дорнобалын гэр бүл, 2-р байранд Б.Бадамсэрээтэрийн гэр бүл, 3-р байранд , 2 дах хөгжөөнт тэмцээний 1-р баг байранд Т.Пүрэв, П.Цэвэлмаа, 2-р байранд Ж.Долгордулам, П.Оюунцэцэг, 3-р байранд Д.Амарсанаа, Д.Тунгалаг нар шалгарсан байна.
Өдөрлөгт идэвх санаачилгатай оролцсон нийт иргэддээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.