НИЙГМИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай” хууль, 2022 оны “Журам батлах тухай” 230 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 5-10 сарын буцаан олголт авах нөхцөл хангасан даатгуулагчдын буцаан олголтыг олгоод байна. Өмнөх саруудын сдд, ндш-ийн төлбөр нөхөн төлөгдсөн,сдд тооцоог нөхөн бодсон өөрчилсөн, даатгуулагчийн цалин засварласан, өөрчилсөн зэрэг шалтгаануудаас тооцоо өсч, эсвэл буурч байна.

Нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд “80 жил -8 бүтээлч ажил” аян зарлан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган батлуулж нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран хэрэгжүүлж тайланг хүргүүлж ажиллаа.

Энэ  аяны хүрээнд Булган аймагт зохион байгуулагдсан  төвийн бүсийн 7 аймгийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох, баталгаажуулах, сэргээх шалгалт, ҮОМШӨ сургалт болон спорт урлагын арга хэмжээнд амжилт гарган оролцлоо.