Зүүн бүсийн 5 сумдын ахмадын спортын бага наадам боллоо.

 Зүүн бүсийн 5 сумдын ахмадын спортын бага наадам боллоо.

6 сарын 3 нд зүүн бүсийн 5 сумдын ахмадын спортын бага наадам 6 төрөл дээр манай суманд амжилттай зохион байгуулагдаж ахмадууд идэвхитэй оролцлоо. Шатарын төрлөөр Д.Чойжав,Ж.Батэрдэнэ нар тэргүүн байрт, Софт волейболын 60-с дээш насны ангилалын холимог төрөлд Д.Гэлэгбалсан ахлагчтай баг дэд, 50- 59 насны холимог багт Ц.Алтангэрэл ахлагчтай баг дэд байр, Дартсын 60-с дээш насны ангилалд Ж.Саранцэцэг дэд, 56-59 насны ангилалд П.Оюунцэцэг тэргүүн байр, Ж.Долгордулам дэд байруудад шалгарч Өв аймгийн 3-р шатны спортын наадамд оролцох батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа. Спортын бага наадам зохион байгуулахад хамтран ажилласан Аймгийн Ахмадын зөвлөлийн ажлын хэсгийнхэн, сумын засаг дарга болон ЗДТГ, ЕБС, ЭМТ, СӨБ, Соёлын төв, багийн дарга нартаа Тэмцээнд оролцсон нийт тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна. Сумын ахмадын зөвлөл.