ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГЫН АЖЛЫН ХЭСЭГТ СУРГАЛТЫГ 12 САРЫН 05-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГЫН АЖЛЫН ХЭСЭГТ СУРГАЛТЫГ 12 САРЫН 05-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
🐏 Энэ оны мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Тооллого болохтой холбогдуулан тооны ажлын хэсэг тоологч нарт мал тооллого хийхэд юуг анхаарах, хэрхэн тоолох, хүндрэл үүсгэдэг асуудлуудад зөвлөгөө мэдээллийг өглөө.
Мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, малчдын мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийг тооцоод зогсохгүй малчин өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх үүсвэр болдгоороо онцлогтой.
Зөвхөн мал, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулах төдийгүй сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах, малын бэлчээр хадлан тэжээлийн хүрэлцээ хангамжийг шинжлэх бололцоог олгодог.
Иймд малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.