БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН ХУРАЛДАВ
Гуулин 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурал “Гуулин” багийн төвд хуралдав.
Хуралд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ё.Рэнцэндорж, Төлөөлөгч Ц.Цэвэлмаа, сумын Засаг дарга Ж.Пүрэвсүрэн, Засаг даргын орлогч Ц.Дэмбэрэлхүү, Багийн Засаг дарга Н.Цэрэнтогтох, Татварын Улсын байцаагч О.Лхагвасүрэн, Нийгмийн даатгалын байцаагч Э.Долгормаа, Бэлчээр газар, тариалан хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндолгор, ЕБС-ийн сургалтын менежер Б.Даваалхам, ЭМТ-ийн эмч П.Жумдаан нар иргэдэд мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, хариулт өглөө.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1.Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны ажлын тайлан
2.Эрүүл мэндийн төвийн тайлан
3.2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай
4.Төлөөлөгч нарын хурлын ирц, иргэд сонгогчидтой ажилсан байдал
5.Суманд 2023 онд ОНХСан болон улс аймгийн төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтын талаар хийгдсэн ажлын тайлангийн тухай.
6. Нийгмийн даатгалын мэдээлэл
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Засаг даргын тамгын газар
ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО ХАМГИЙН ЧУХАЛ